sagsan bombog

Views:
 
Category: Entertainment
     
 

Presentation Description

No description available.

Comments

Presentation Transcript

Бие даалт : 

Сэдэв: Сагсан бөмбөг Анги: хэрэглээний статистик Гүйцэтгэсэн: Г. Бямбасүрэн Шалгасан:.................. Бие даалт

NBA-н түүхэн замнал /Бүх үеийн шилдгүүд/ : 

NBA-н түүхэн замнал /Бүх үеийн шилдгүүд/ Сагсан бөмбөг хэмээх энэ агуу спортыг Жеймс Нейсмит/James Naishmith/ гэдэг хүн анх 1881 онд зохиосон байна. Жеймс Нейсмит нь 1861 оны 11 сарын 6-нд Канадын Онтарио хотод мэндэлсэн ба 1939 онд өөд болжээ. Тэрээр сагсан бөмбөгийн үндсэн 13 дүрмийг зохиосон бөгөөд гол зорилго нь Шинэ ангилд болдог хатуу өвлийн заалан доторх сурагчидын биеийг хөгжүүлэх,тоглох тоглоомтой болгоход оршиж байсан юм. Ийнхүү анх Массечусэтс муж Спрингфилдын гимназийн 18 залуучууд тоглож эхэлсэн энэ спорт одоо дэлхий даяар 300 сая хүн тоглодог агуу спорт болон хөгжжээ. Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны түүхэнд тэмдэглэгдсэн амжилтуудаас:*Бостон сэлтикс * баг 1957-1986 онд үндэсний сагсан бөмбөгийн лигт нийт 16 удаа түрүүлсэнийг өнөө хир ямарч баг эвдээгүй юм байна.-Улирлын тоглолтонд хамгийн олон ялалт байгуулсан багаар *Чикаго булс* баг шалгарчээ. Тэд 1995-1996 оны улирлын тоглолтонд нийт 72 хожил авсан байна.NBA-ын тоглолтонд хамгийн их оноо авч байсан тоглогч Карим Абдул Жабар улирлын тоглолтонд 15837,Плэй офф-т нийт 2356 удаа оновчтой довтолж байв.Хамгийн их оноо авсан багаар *Детройт Пистонс* 1983 онд *Денвер Наггетс* багтай хийсэн тоглолтонд 186 оноо авч байв.1962 оны 3-2 нд Филадельфа Вариос багийн тоглолтонд Вилт Чемверлин 100 оноо авсан байна.*Лос Анжелес Лейкерс* багийн тоглогч Коби Брайнт 1997 оны 1 сард Даллас багтай хийсэн тоглолтонд оролцохдоо 18 настай байсан нь NBA –ийн түүхэнд хамгийн залуудаа гарааны тамирчин болсон гэж тэмдэглэжээ.

Аварга багууд болон үнэ цэнэтэй тоглогчид : 

Аварга багууд болон үнэ цэнэтэй тоглогчид 2007-08 Boston [Paul Pierce] 2006-07 San Antonio spurs [Tony Parker]2005-06 Miami heat [Dyane wade ]2004-05 San Antonio spurs [Tim Duncan] 2003-04 Detroit pistons [Chauncey Billups]2002-03 San Antonio spurs [Tim Duncan] 2001-02 Los Angeles [Shaquille O’Neal ]2000-01 Los Angeles [Shaquille O’Neal ]1999-00 Los Angeles [Shaquille O’Neal ]1998-99 San Antonio spurs [Tim Duncan]1997-98 Chicago bulls [Michael Jordan]1996-97 Chicago bulls [Michael Jordan]1995-96 Chicago bulls [Michael Jordan]1994-93 Houston Rockets [Hakeem Olajuwon]1993-94 Houston Rockets [Hakeem Olajuwon]1992-93 Chicago bulls [Michael Jordan]1991-92 Chicago bulls [Michael Jordan]1990-91 Chicago bulls [Michael Jordan]1989-90 Detroit pistons [Isiah Thomas] 1988-89 Detroit pistons [Joe Dumars] 1987-88 Los Angeles [ James Worthy]1986-87 Los Angeles [ Magic Johnson ]1985-86 Boston Celtics [Larry bird]1984-85 Los Angeles [Kareem Abdul-Jabbar]1983-84 Boston Celtics [ Larry bird]1982-83 Philadelphia 76ers [Moses Malone]1981-82 Los Angeles Lakers [Magic Johnson ]1980-81 Boston Celtics [Cedric Maxwell]1979-80 Los Angeles [Magic Johnson]1978-79 Seattle Super Sonics [Dennis Johnson]1977-78 Washington bullets [Wes Unseld]1976-77 Portland Trail Blazers [Bill Walton] 1975-76 Boston Celtics [Jo Jo White]1974-75 Golden state Warriors [Rick Barry]1973-74 Boston Celtics [John Havlicek]1972-73 New York Knicks [Willis Reed]1971-72 Los Angeles Lakers [Wilt Chamberlain]1970-71 Milwaukee bucks [Kareem Abdul-Jabbar]1969-70 New York Knicks [Willis Reed]1968-69 Boston Celtics [Jerry West ]1967-68 Boston Celtics1966-67 Philadelphia 76ers1965-66 Boston Celtics1964-65 Boston Celtics1963-64 Boston Celtics1962-63 Boston Celtics1961-62 Boston Celtics1960-61 Boston Celtics1959-60 Boston Celtics1958-59 Boston Celtics1957-58 St. Louis hawks1956-57 Boston Celtics 1955-56 Philadelphia Warriors1954-55 Syracuse Nationals1953-54 Minneapolis Lakers1952-53 Minneapolis Lakers1951-52 Minneapolis Lakers1950-51 Rochester Royals1949-50 Minneapolis Lakers1948-49 Minneapolis Lakers

Майкл Жордан бол сагсан бөмбөгчин. Тэр Чикаго Буллз багт 13 жил тоглосон. Майкл Жордан бол сагсан бөмбөгөөр амьдардаг. Түүний хувьд тоглолт болгон чухал байдаг. Гэвч тэр хаанаас ирсэн бэ? Тэр яаж NBA-ийн 6 удаагийн аварга болсон бэ? Хэзээнээс эхлэж тэр нисэж эхлэв? Майкл Жорданы түүх

Хүүхэд нас : 

Хүүхэд нас Майкл 1963 оны 2 сарын 17-нд Нью-Йоркын Бруклинд төрсөн. Тэдний гэр бүл 1963 оны сүүлээр Хойд Каролинагийн Вилмингтон руу нүүжээ. Майкл Делорис болон Жаймс Жордоны хүү болон мэндэлжээ. Тэр аз жаргалтай гэр бүлийн их хайр халамжинд өсч торнижээ.    Балчир Майклын хамгийн сайн найз нь түүний ах Лэрри байлаа. Лэрри өөрийн бяцхан дүүдээ сагсан бөмбөгийн талаар олон зүйл зааж өгч багшилдаг байлаа. Ноён Жордан өөрийн хүүхдүүддээ болон тэдний найзуудад зориулж том сагсан бөмбөгийн талбай хийж өгсөн. Энэ нь Майклын анхны сургууль болжээ.Майкл “Бид өдөр болгон сагс тоглодог байсан. Бямба гаригт бид бүхэл өдрийг талбай дээр өнгөрөөдөг байсан. Удаан хугацааны турш Лэрри Жорданы гэр бүлийн хамгийн сайн сагсчин байлаа. Майклын спорт бол бэйсбол байв. Тэр хүчтэй бас хурдан байсан. Тэр үргэлж ялахыг хүсдэг байлаа.    Жорданы хүүхдүүд гэртээ ажил хийдэг байсан боловч Майкл ажиллах дургүй байв. Түүний    ах эгч нар нь өөртөө зарцуулах мөнгөтэй байдаг байхад Майкл ажил хийдэггүй байсан учир мөнгөгүй байдаг байв. Түүний хийдэг ажил нь сагсан бөмбөг, бэйсбол байв.

Сургууль дахь сагсан бөмбөг : 

Сургууль дахь сагсан бөмбөг Майкл 12-оос 15 нас хүртлээ сургуульдаа бэйсбол, сагсан бөмбөг хөл бөмбөг тоглож байв. Сагс тоглоход түүний нуруу намддаг байв. Түүний өндөр дөнгөж 1 метр 75см байлаа. Түүний аав ээж хоёр нь ч бас 175см-аас намхан хүмүүс байв. Майкл өндөр болж өгөхгүй байлаа. 1987 онд Майкл Лэннийн ахлах сургуульд оров. Тэр энд 3 жил болжээ. Түүний багш нар нь “Майкл сайн сурагч аа. Тэр их даруухан хэдий тийм ч олон найзуудтай” гэдэг байв. Майкл Лэннийн ахлах сургуулийн сагсан бөмбөгийн А багт тоглох болов. Түүний ах Лэрри бас энэ багт тоглож байв. Лэрригийн хувийн дугаар 45 байв. Харин Майкл 23 гэдэг хувийн дугаар сонгосн ба энэ нь 45/2=22.5 байсан учраас сонгожээ. Гэвч Майкл А багт үлдэж чадсангүй. Дасгалжуулагч түүнийг Б багт шилжүүлжээ. Майкл ууртай байв. Тэр хамгийн шилдэг багт тоглохыг хүсч байв. Тэр өдөр бүр өглөө, өдөр, орой сагс тоглож байв. Заримдаа тэр сургуульдаа явдаггүй байлаа. Нэгэн өдөр аав нь түүнтэй ярилцжээ. Сагс чухал аа, гэвч сургууль ч гэсэн түүнтэй чинь адилхан чухал шүү дэ гэж хэлэв. Майкл сургуульдаа явах болов. 1979 оны зун Ноён Жордан “Майкл өндөр болохыг, А багт тоглохыг хүсдэг байв. Гэнэт тэр 191см болтлоо өндөр болсон” гэж дурсан ярьжээ. Есөн сараас Майкл А багт тоглох болов. Тэр Лэннийн ахлах сургуулийн сагсан бөмбөгийн од болов.    А багийн тоглолт орой 7.30-аас эхлэдэг байв. Гэтэл 5 цагаас эхлээд Вилмингтоны оршин суугчид спортын талбайд цугладаг байлаа. Тэд Майклыг харахыг хүсдэг байжээ. Энэ жилээ Лэннийн ахлах сургууль анх удаа аварга болжээ.

Үндэсний сагсан бөмбөгийн холбоо. 1984-1993 он : 

Үндэсний сагсан бөмбөгийн холбоо. 1984-1993 он Жил болгон NBA (National Basketball Accication) шинэ сайн тоглогчдыг хайж байдаг. Майкл аз жаргалтай басхүү чухал 3 жилийг UNC-д өнгөрөөснийхөө дараа NBA-ийн талаар бодож эхлэв. Гэвч түүний ээж Делорис Жордан “UNC дэхь 4 жилээ дуусга энэ их чухал шүү” гэж Майклд хэлж байв.Майкл “Би NBA-д орох болноо гэхдээ бас коллежоо төгсөх болно” гэж ээждээ хэлсэн. 1984 оны 6 сар. NBA-ийн багууд өндөр нуруулаг тоглогчдыг илүү их хайж байлаа. Майклын өндөр 198см байлаа. Энэ нь NBA-д бол тийм ч өндөр биш байв. Хюьстон Рокетс баг драфтын номер нэгээр Хаккем Олажуан (208см өндөр)-ыг, номер хоёроор Портланд Трэйлблэйзрс баг Сэм Бови (216см өндөр)-ыг харин номер гурваар Чикаго Буллз баг Майклыг сонгов. Бухнууд 1984 оны байдлаар сайн баг биш байв. Тэд 81 тоглолтоос 27-хон хожил авсан байлаа. Гэвч тэд Майклтай 7 жилийн хугацаатайгаар 6000000 долларын гэрээ байгуулав. Буллзын удирдлагууд тоглогчиддоо “Та нар одоо бидний төлөө тоглоно. Сагсан бөмбөг бол амралт биш. Энэ бол та нарын ажил” гэж хэлдэг байв. Гэтэл Майкл өөрийн найзуудтайгаа ах Лэрритэйгээ тоглохыг хүсч байв. 1984 оны 7 сард Майкл Лос-Анжелес руу нисэв. Учир нь тэр 1984 оны Лос-Анжелесийн олимпод оролцхоор Америкийн сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багт сонгогдсон байжээ. Олимпийн дараа Майкл бухнуудтай ажиллаж эхлэв. NBA-д тэр супер од болж чадах ирээдүй байлаа.1984-87 онуудад Майкл NBA-ийн олон шагналыг авав.  1987-90 онуудад Бухнууд шинэ тоглогчид болон шинэ дасгалжуулагч Филь Жэксоныг авав. Энэ нь Бухнууд аварга баг болохын эхлэл байв.  1990-91 оны улиралд Бухнууд сайн тоглов. Тэд 82 тоглолтоос 61 хожил авчээ. Бухнууд болон Лос-Анжелес Лэйкрес багууд аваргын төлөө тоглолтонд шалгарч үлдэв. Бухнууд цуврал 5 тоглолт хийж аварга болж чаджээ. Майкл аварга болсоныхоо дараа ”Бид хүчтэй баг. Долоон жилийн дараа бид үүнийг хийж чадлаа” гэж хэлжээ. Үүнээс хойш Бухнуудыг ямар ч баг зогсоож чадсангүй. Тэд 1992, 1993 оны аварга болов. Сэтгүүл болон сонингуудаар “Майкл Жордан бол хамгийн шилдэг нь. Тэр бүх тоглолтонд ялж чадна” гэж бичиж байлаа. Майкл 3 жил дараалан аварга болж бас өөр олон шагналыг авчээ. Жуанита тэр хоёр дахин Маркус гэдэг хүүтэй Жасминь гэдэг охинтой болжээ.

Тэр нисэж чадна... : 

Тэр нисэж чадна...

SHAQUILLE O’NEAL : 

SHAQUILLE O’NEAL Нэр: Shaquille O'NealБvтэн нэр: Shaquille Rashaun O'NealТөрсөн өдөр: 1972-03-06Төрсөн газар: Newark, New Jersey, USAӨндөр: 2,16мМэргэшил: Сагсан бөмбөгчин, хип хопчин, жvжигчинХувийн дугаар: 45Байрлал: Төвийн тоглогчТоглож байсан багууд: Orlando Magic (1992-1996), LA Lakers (1996-одоог хvртэл) Боловсрол: • Robert G. Cole Senior, San Antonio дунд сургууль • Louisiana мужийн коллеж, төгсөөгvй " жил болоод орхисон.

Намтар уран бүтээл : 

Намтар уран бүтээл Тэр Orlando Magic багийн анхныхаа улирлын тоглолтоороо оноо авалт, самбараас бөмбөг авалт, хамгаалалт, шидэлтээрээ шилдэг 10-т багтсан гэсэн амжилт vзvvлэн шилдэг шинэ тоглогч болж бvх оддын тоглолтонд оролсон амжилтаар дуусгажээ. Дараагийн жил нь багаараа шувтаргын тоглолтонд шалгарч vлдэж чадсан байна. Чөлөөт шидэлт тийм ч сайн хийдэггvй тэрээр самбарт довтлох довтлогоогоор илvv оноо авахыг зоридогоос бусад төвийн тоглогчид алдаа хийхээс өөр аргагvйд хvрдэг. Shaq эхний долоо хоногтоо долоо хоногийн шилдэг тоглогч болсон NBA-н анхны тоглогч юм. Мөн 1996 онд NBA-н тvvхэн дэхь хамгийн том гэрээнvvдийн нэг болох 7 жилийн 120 сая долларын гэрээг LA Lakers багтай чөлөөт агентаар хийжээ. Тэр жилдээ тэрээр АНУ-ын Мөрөөдлийн багийг Атлантын олимпоос алтан медаль хvртэхэд чухал vvрэг гvйцэтгэжээ. 2000 онд тэрээр NBA-н шилдэг тоглогч болсон байна.

Одуудын зураг : 

Одуудын зураг

authorStream Live Help