gol murun

Views:
 
Category: Entertainment
     
 

Presentation Description

No description available.

Comments

Presentation Transcript

Монголын гол мөрөн : 

Монголын гол мөрөн Хс-1 Ц.Энх-Амгалан

Slide 2: 

Монгол оронд 67000 км урттай 3811 гол горхи, 500 м3 эзэлхvvнтэй 3500 гаруй нуур 7000 орчим булаг шанд, 540 м2 талбай бvхий 190 гаруй мєсєн гол 250 гаруй рашаантай бєгєєд газрын доорхи усны 139 орд газар байна. ХС-1 Ц,Энх-Амгалан

Slide 3: 

Булган гол Тєв азийн гадагш гарах урсгалгvй ай савын гол мєрдийн тоонд Монгол Алтай, Говь-Алтайн ар єврєєс эх авч уулсын хоорондох битvv хотгорт замхрах гол горхи, булаг шанд тvр зуурын урсгалтай байдаг олон сайр багтана. Тийм голуудаас жишээ нь Алтайн арын Гурванцэнхэр, Шарга, Халиун, Алтайн євийн Булган, Vенч, Бодонч, Балаг, Биж зэрэг голыг нэрлэж болно. Эдгээр голуудаас томоохон нь Монгол Алтайн єврєєс эх авч Єлєнгєр нуурт цутгах Булган гол юм. Булган голын урт тус улсын хил хvртэл 250 км, талбай 8750 орчим хавт.дєр.км бєгєєд усны унал голын нийт уртад 1900 м буюу дундаж налуу 0,0076 болно. Голын сав газарт Монгол Алтайн хур цаст зарим оргил болон євєр бэлийн хад цохио, ханан хавцал бvхий уулсууд багтах тул голын хєндий ихэнх хэсэгтээ 0,3-0,5 км байснаа тvvний баруун гарын цутгал Баян голын билчирээс доош нилээн уужирч Булганы тохойд хамгийн их тэлэгдэж єргєсдєг. Цутгал голуудаас Улиастай, Тvргэний гол томоохонд тооцогдоно. Булган голын гольдиралын єргєн, усны гvн жилийн улирал, урсах газрын тєрх байдлыг дагаж янз бvр байна. Булган голыг усны зонхилох ионы бvтцээр гидрокарбонатын ус бvхий гол мєрний ангилалд багтааж болно. ХС-1 Ц,Энх-Амгалан

Slide 4: 

Булган гол ХС-1 Ц,Энх-Амгалан

Slide 5: 

Идэрийн гол Идэрийн гол Хангайн гол нурууны араас эх авч Булнай, Тарвагатайн нуруунуудын хоорондох нилээн давчуу хєндийгєєр урсана. Голын урт 452 км, талбайн хэмжээ 24555 хавт.дєр.км юм. Голын гульдирал Тосонцэнгэл сумын тєв хvртэл ихээхэн тахиралж хэд хэд салаалдаг тул тэгтлээ єргєн байж чаддаггvй. Энэ хэсэгт салаа татуурын єргєн 10-15 м, vндсэн голын єргєн 40-60 м орчим байна. Тосонцэнгэлээс доош гульдирал салаалахаа багасч 80-100 м хvртэл єргєснє. Усны гvн 0,7-2 м боловч Чулуут голын цутгалаас доош цээл цvнхэл газраа 3-3,5 м хvрнэ. Идэрийн гол уулын гол учраас ширvvн урсгалтай, урсгалын хурд голын ихэнд цагт 7,2-10,8 км бол адаг руугаа саарсаар цагт 2,0-2,5 км болон буурна. Харин зонхилох хурд нь 1,5-2 м/сек юм. Эхнээсээ Их Жаргалант сум хvртэлх хэсэгт Тарвагатайн нурууны ар хажуугааас усжих, Хожуул, Зарт, Дээд, Доод Цэцvvх, Хєнжил зэрэг урсгал хурдтай услаг гол горхи цутгадаг. Идэрийн голд 30 гаруй гол горхи цутгадгаас хамгийн том нь тvvний баруун гараас цутгах Чулуут гол болно. ХС-1 Ц,Энх-Амгалан

Slide 6: 

Идэрийн гол ХС-1 Ц,Энх-Амгалан

Монголын хамгийн богино нэртэй гол Эгийн гол : 

Эгийн гол Ононгийн баруун гарын томоохон цутгал бєгєєд их Хэнтийн нурууны салбар Ноён уулын зvvн ємнєд хажуугааас эх авч урсдаг. Нийт уртын хэмжээ 90 орчим км, ус цуглуулах талбай нь 970 хавтгай дєрвєлжин километр юм. Гульдиралын єргєн 10-25 м, усны гvн нь 0,5-1,2 метр, урсгалын хурд 1,2-2 м/сек хvрнэ. , Монголын хамгийн богино нэртэй гол Эгийн гол ХС-1 Ц,Энх-Амгалан

Монголын 9 гайхамшигт газрын 2 дугаар байранд Хөвсгөл нуур нэр дэвшжээ : 

ХС-1 Ц,Энх-Амгалан Монголын 9 гайхамшигт газрын 2 дугаар байранд Хөвсгөл нуур нэр дэвшжээ Хөвсгөл нуур Манай улсын хамгийн гүн, цэнгэг уст нуур. Нийт усны эзэлхүүн 381 км³, энэ нь дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувь  болно. Хөвсгөл нуурт нийт 96 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгадаг.

Slide 9: 

Увс нуур Увс нуур нь далайн түвшнээс дээш 753 метр өндөрт орших, 3350 ам дөрвөлжин километр нутаг дэвсгэр бүхий Монгол улсын хамгийн том нуур юм. Увс нуур нь олон сая жилийн өмнөх аварга том тэнгисийн үлдэгдэл бөгөөд ихээхэн давсархаг, гүехэн устай. Увс нуур нь Их нууруудын хойд хагаст оршино.  Увс нууранд Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Сагиль, Боршоо, Хөндлөн, Торхилог зэрэг том жижиг 38 гол горхи цутгадаг. Монголын 9 гайхамшигт газрын 6 дугаар байранд Увс нуурыг нэр дэвшүүлсэн байна ХС-1 Ц,Энх-Амгалан

Slide 10: 

Хамгийн урт гол: Орхон гол манай орны хамгийн урт гол юм.Хангайн Суварга хайрханаас эх авч 1124 км алслан урсаж Сэлэнгэ мөрөнд цутгадаг. Хамгийн өндөр хүрхрээ: Манай орны хамгийн өндөр хүрхэрээ бол Хөвсгөл аймгийн Хорьдол Сарьдагт орших 70 орчим метрийн өндрөөс буудаг Арсайн хүрхрээ юм. Хамгийн гүн нуур: Хөвсгөл нуурын хамгийн гүн нь 267,2 м бөгөөд Төв Азид хамгийн гүн нуур билээ. Нуурын амьдрал 50 м хүртлэх гүнд зонхилж 200 м-ээс цааших гүнд мөнхийн харанхуй байдаг. Монгол орны хамгийн том мөрөн. Монгол орны гол мөрдийн хамгийн том нь Байгал нуурт цутгадаг 992 км урт Сэлэнгэмөрөн юм. Дурдсан уртын 590 гаруй км нь Монгол улсын нутагт байдаг бөгөөд мөрний ус цуглуулах талбай нь 447000 км2 юм. Монгол орны гол мөрний урт.Монгол орны гол мөрний нийт урт 67000 км буюу тус орны хилийн шугамаас 8.2 дахин урт юм. ХС-1 Ц,Энх-Амгалан

Сайны хажуугаар саар гэгчээр сүүлийг жилүүдэд монгол оронд гол усны бохирдол ихсэж байна Үүний нэгэн жишээ бол Туул гол юм : 

ХС-1 Ц,Энх-Амгалан Сайны хажуугаар саар гэгчээр сүүлийг жилүүдэд монгол оронд гол усны бохирдол ихсэж байна Үүний нэгэн жишээ бол Туул гол юм

Slide 12: 

Туул голын бохирдол Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг хязгаарлах арга хэмжээ авч, технологийн хэрэгцээт ус, уураар хангахгүй байх талаар холбогдох газруудад албан бичиг хүргүүлжээ.Арьс шир боловсруулах үйлдвэрүүдээс гарч буй химийн бохирдолтой усыг урьдчилан цэвэрлэх станцаар төв цэнгэлдэх байгууламжид дамжуулж дахин цэвэрлээд Туул голд нийлүүлэх ёстой байдаг. Гэтэл урьдчилан цэвэрлэх үүрэгтэй “ Харгиа” компаний цэвэрлэх байгууламжийн техник, технологи өнөөгийн шаардлагыг хангахгүй байгаа аж. Иймээс НМХГ-аас тус компани үйл ажиллагаа явуулах боломжгүйг мэдэгдлээ. Арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг хязгаарласнаар туул голын бохирдол тодорхой хэмжээгээр буурна гэж мэргэжилтнүүд үзэж байна Жилд 120 гаруй мянган шоо метр бохир ус цэвэрлэгдэлгvй Туул гол руу урсаж байна. ХС-1 Ц,Энх-Амгалан

Slide 13: 

Улсын их хурлаас баталсан “гол мєрний урсац бvрэлдэх эх, усны сан бvхий газрын хамгаалалтын бvс, ойн сан бvхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай" хуулийн дагуу голын хамгаалалтын бvсэд vйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжvvдийн лицензийг гурван сарын дотор цуцлах ёстой. Гэтэл одоо Туул голын ай савд элс, хайрга олборлодог 170 гаруй компани ажиллаж арьс, шир, ноолуур боловсруулах 30-аад vйлдвэр vйл ажиллагаагаа явуулж байна. Иймээс Туул гол бол хvний vйл ажиллагааны улмаас бохирдож буй хамгийн том гол гэхэд хилсдэхгvй. Туул голын эхээс Налайх хvртэлх хэсэг хvний vйл ажиллагаанд єртєєгvй, харин Налайхаас доош хэсгийг хvний vйл ажиллагаанд маш ихээр єртсєн, цаашид ч илvvтэй бохирдож болзошгvй гэж мэргэжлийн зvгээс vзэж буй юм. Ингэж хуваах болсон шалтгаан нь голын дээд хэсгээр хvн амын суурьшилт бага сийрэг байдаг. ХС-1 Ц,Энх-Амгалан

Slide 14: 

Сvvлийн жилvvдэд Туул голын ус Тєв аймгийн Алтанбулаг сум хvртэлх хэсэгтээ євєл хаврын улиралд хvчилтєрєгчийн агууламж нь багасаж онцгой их бохирдлын хэмжээнд хvрэх болжээ. Vvнээс шалтгаалан Сонгиноос доош хэсэгт хvчилтєрєгчийн агууламж нь багасан онцгой их бохирдол ємнєх жилvvдэд таван cap хvртэл хугацаагаар vргэлжилдэг байсан бол сvvлийн жилvvдэд долоон сараар vргэлжлэх болсон аж. Vvний улмаас эдгээр хэсэгт засаг жараахай бєєнєєр vхэх тохиолдол гарчээ. Загас жараахай бєєнєєр vхэж, ємхий vнэр ханх тавих болсон нь Туул голоос халдварт євчин vvсэх нєхцєлд бvрдсэнийг сануулж буй мэт. ХС-1 Ц,Энх-Амгалан

Slide 15: 

ХС-1 Ц,Энх-Амгалан Ус чандмань эрдэнэ

authorStream Live Help