Windows Excel Function(2)

Views:
 
Category: Entertainment
     
 

Presentation Description

No description available.

Comments

Presentation Transcript

Windows ExcelFunction : 

Windows ExcelFunction МСУ – 1 О.Нарандаваа

Функцууд : 

Функцууд Excel нь SUM, AVERAGE, IF, COUNT, MAX, MIN, SUMIF, STDEV зэрэг өргөн хэрэглэгддэг функцуудтай. Функцийн бичлэгийн стандарт дараах хэлбэртэй байдаг. =SUM (нүд1, нүд2,......)= SUM функцийг ашиглан хэд хэдэн нүдэнд байгаа тоон өгөгдлүүдийн нийлбэрийг олж болдог. Жишээ нь: =SUM (A2:А8) Энэ нь А2+А3+А4+А5+А6+А7+А8 гэсэн томьёотой адил юм. Ө/Х А2-оос А8 нүдэнд байгаа тоонуудыг нэм гэсэн томьёо. =SUM (B12:B14,C11) Энэ үед B12-оос B14 нүдэнд байгаа тоонуудын нийлбэр дээр С11 нүдэнд байгаа тоог нэмнэ.

SUM функц : 

SUM функц = SUM (A1:B6, C10:E13) Энэ үед А1-ээс В6 нүд болон С10-аас Е13 нүдэнд байгаа тоонуудын нийлбэр олно. AutoSUM командын хэрэгслийг ашиглан SUM функцийг хялбархан бичиж болдог. Ямар нэг нүдэнд байгаа тоон мэдээллийн нийлбэрийг олох нүдээ идэвхжүүлсэний дараа AutoSUM командын хэрэгслийг сонгоход уг нүдэнд = SUM (нүд) гэсэн мэдээллийг автоматаар бичдэг бөгөөд хулганы тусламжтайгаар нийлбэрийг нь олох нүдээ тэмдэглээд Enter дарна. Харин мөр юмуу баганын дагуух тоон мэдээллийн нийлбэрийг зэргэлдээх нүдэнд олох болбол AutoSUM командын хэрэгслийг сонгоход ихэнхдээ нийлбэрийг нь олох муж автоматаар тэмдэглэгддэг. Иймд автоматаар тэмдэглэгдсэн нүд нь нийлбэрийг олох нүдтэй давхцаж байгаа эсэхийг шалгаад Enter дарж нийлбэрээ олно.

Бусад функцууд : 

Бусад функцууд AVERAGE (нүд1, нүд2….) Нүднүүдэд орших тоонуудын дундаж утгыг олно. COUNT (нүд1, нүд2....) Нүднүүдэд байгаа тоон мэдээллийн тоог гаргана. MAX (нүд1, нүд2....) Нүднүүдэд орших тоонуудын хамгийн их утгыг олно. MIN (нүд1, нүд2....) Нүднүүдэд орших тоонуудын хамгийн бага утгыг олно. PRODUCT (нүд1, нүд2....) Нүднүүдэд орших бүх тоонуудын үржвэрийг олно. IF (нүд1, нүд2....) Хэрэв нөхцөл үнэн бол утга 1-ийг гарагана нөхцөл худал бол утга 2-ийг гаргана. SUMIF (нөхцөл шалгах муж, “нөхцөл” нийлбэр олох нүд) Нөхцөл биелэгдсэн байвал нийлбэр олох нүдийн элементүүдийн нийлбэр олно.

^-г ашиглах : 

^-г ашиглах Жишээ нь: А1-д байгаа тоог куб зэрэгт дэвшүүлээд энэ үйлдлийн үр дүнг С6-д хадгалъя гэвэл С6 нүдийг идэвхжүүлээд =А1^3 гэсэн томьёог бичиж Enter товчийг дарна. Эсвэл =sqrt/A1/ гэсэн томьёог бичээд Enter товчийг дарна. А6-д байгаа тооноос язгуур гаргаад энэ үйлдлийн үр дүнг С1-д хадгалъя гэвэл С1 нүдийг идэвхжүүлээд =A6^(1/2) гэсэн томъёог бичиж Enter товчийг дарна. В6-д байгаа тоог 20 зэрэгт дэвшүүлээд гарсан тооноос нь 7 зэргийн язгуур гаргаад энэ үйлдлийн үр дүнг С3-д хадгалъя гэвэл С3 нүдийг идэвхжүүлээд =B6^(20/7) гэсэн томъёог бичиж Enter товчийг дарна.

Статистик функц : 

Статистик функц Мах – энэ функц нь өгсөн тоонуудыг хооронд нь харьцуулж хамгийн их утгыг олно. Min – энэ функц нь өгсөн тоонуудынг хооронд нь харьцуулж хамгийн бага утгыг өгнө. Maxa – энэ функц нь өгөгдлийн хамгийн их аргументийн утгыг өгнө. Mina – энэ функц нь өгөгдлийн хамгийн бага аргументийн утгыг өгнө. Stdev – энэ функц нь өгөгдлийн аргументуудын тоонуудын ялгаварын квадратын нийлбэрийг гишүүдын тооноос нэгээр бага тоонд хуваагаад язгуур авна. Stdeva – энэ функц нь өгсөн тоонуудын ялгаварын квадратын нийлбэрийг гишүүдын тооноос нэгээр бага хуваагаад язгуур авна. Stdevp - энэ функц нь өгөгдлийн аргументуудын тоонуудын ялгаварын квадратын нийлбэрийг гишүүдын тоонд тоонд хуваагаад язгуур авна.

Lookup & Reference функц : 

Lookup & Reference функц Column – энэ функц нь баганын дугаарыг тодорхойлно. Row – энэ функц нь мөрийн дугаарыг тодорхойлно. Hyperlink – энэ функц нь internet-ийн Uniform Resource Locator (URL)-ийг тодорхойлж өгдөг. Choose – энэ функц нь index дээр тодорхойлогдсон өгөгдлийн сонголт хийдэг. Columns – энэ функц нь баганын элементүүдын дугаарыг тодорхойлдог. Rows – энэ функц нь мөрийн элементүүдийн дугаарыг тодорхойлдог.

Математик функц : 

Математик функц Fact – энэ функц нь тооны пактрал олдог . Жишээ нь: Fact(5) гэвэл 1-ээс 5 хүртэлх тооны үржвэр буюу 120 байна. Int – энэ функц нь тооны доошоо бүхэл утгыг өгдөг. Жишээ нь: int(4.7) гэвэл 4 гэсэн утгыг өгнө. int(-4.7) гэвэл -5 гэсэн утгыг өгнө. LN - энэ функц нь өгсөн тоог натурал логаритм болгодог. Жишээ нь: LN(86) гэвэл утга нь 4,454347. Log – энэ функц нь өгсөн тоог логаритм болгодог. Жишээ нь: Log(10) гэвэл утга нь 1. SQRT – энэ функц нь өгсөн тооноос язгуур авдаг. Жишээ нь: SQRT(25) гэвэл 5 гэсэн утга өгнө.

Slide 9: 

Factdouble – энэ функц нь өгсөн тоо тэгш байвал зөвхөн тэгш тоог оруулаад бактрал олдог. Харин сондгой байвал зөвхөн сондгой тоонуудыг л оруулаад бактрал олдог. Жишээ нь: Factdouble(6) гэвэл 2*4*6 буюу 48 гэсэн утгатай. Multinomial – энэ функц нь өгсөн тоонуудын нийлбэрийн бактралыг өгсөн тоонуудын тус тусын бактралын үржвэрт нь хуваадаг. Жишээ нь: Multinomial(2,3,4) гэвэл (2!+3!+4!)/2!*3!*4!=1260 гэсэн утгатай. Sumsq - энэ функц нь өгсөн тоонуудын квадратын нийлбэрийг олдог. Жишээ нь: Sumsq(3,4) гэвэл 25 гэсэн утгатай.