Kobe bryant

Views:
 
Category: Entertainment
     
 

Presentation Description

No description available.

Comments

Presentation Transcript

Kobe bryant : 

Kobe bryant

Kobe braynt : 

Kobe braynt

Slide 3: 

1978 оны наймдугаар сарын 23-нд төрсөн. Брайант Филаделфиа Севентисиксерс багийн тоглогч асан, Лос Анжелес Спаркс багийн ахлах дасгалжуулагч асан Жөү Брайантын ганц хүү юм. Түүний эцэг эх нэгэн рестораны цэснээс харсан нэр болох Японы Кобэ хотын алдартай үхрийн махны нэрээр хүүгээ нэрлэжээ.Брайант 1996 онд НБА-гийн түүхэнд анх удаа ахлах сургуулиас драфтлагдсан хамгаалагч болсноороо улс даяар нэртэй болжээ. Брайант, Шакил О’Нил нар Лэйкерс багийг 2000-2002 онд гурван удаа НБА-гийн аварга болгосон. 2003-2004 оны улирлын дараа О’Нил явж, Брайант Лэйкерсийн гол тоглогч болсон бөгөөд 2005-2006, 2006-2007 оны улирлуудад НБА-д оноогоор тэргүүлжээ. 2006 онд Брайант Торонто Рэпторсын эсрэг 81 оноо (хувийн дээд амжилт) авсан нь НБА-гийн түүхэнд хоёрт орох агуу амжилт болсон. Тэрбээр 2007-2008 оны улиралд Өрнөд Бүсэд нэгээр багаа плэйоффт шалгаруулсан тул улирлын Хамгийн үнэ цэнтэй тоглогчийн шагналыг хүртжээ.

Slide 4: 

2003 онд Брайант Колорадо муж улсын Эдвардс хотын нэгэн зочид буудалд бэлгийн халдлага хийсэн хэмээн тус буудлын нэг ажилтан буруутгаснаар хэвлэл мэдээллийн анхаарлын төвд орж байсан. Брайант энэхүү ажилтантай учир ургуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч бэлгийн халдлага хийгээгүй хэмээн мэдэгджээ. Брайантыг буруутгагч этгээд гэрчийн мэдүүлэг өгөхөөс дургүйцсэн тул 2004 оны есдүгээр сард прокурорууд хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Брайантыг буруутгагч этгээд Брайантын эсрэг иргэний нэхэмжлэл гаргаж, улмаар хэрэг шүүхээс гадуур шийдэгдсэн.

Slide 6: 

Шагналууд:* 2007-2008 оны улиралд НБА-гийн хамгийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарсан* 10 удаа НБА-гийн Бүх оддын тоглолтод оролцсон* 10 удаа НБА-гийн шилдэг багт шалгарсан* 8 удаа НБА-гийн шилдэг хамгаалагч багт шалгарсан* 3 удаа НБА-гийн аварга болсон* 2 удаа НБА-гийн Бүх оддын тоглолтын хамгийн үнэ цэнтэй тоглогч болсон* 2 удаа НБА-гийн хамгийн олон оноо авсан тоглогч болсон* 1997 онд НБА-гийн Слэм Данкын тэмцээнд түрүүлсэн* 1996 онд Нэйсмитийн оны тоглогч шагнал авсан* 1996-1997 оны улиралд Шинэ тоглогчдын хоёрдугаар багт шалгарсан

Slide 7: 

Рекордууд:Коби Брайант НБА-гийн 4 рекорд тогтоож, 5 рекордыг давтжээ:* Нэг тоглолтод хамгийн олон удаа гурван онооны шидэлт амжилттай гүйцэтгэсэн: 12 (2003 оны нэгдүгээр сарын 7-нд Сиэтл Суперсониксийн эсрэг тоглолтод; Дониел Маршалл мөн ийм амжилт үзүүлсэн)* Тоглолтын хагаст хамгийн олон удаа гурван онооны шидэлт амжилттай гүйцэтгэсэн: 8 (2003 оны гуравдугаар сарын 28-нд Вашингтон Визардсын эсрэг тоглолтод; 6 өөр тоглогч ийм амжилт үзүүлсэн).* Нэг тоглолтод хамгийн олон удаа дараалан гурван онооны шидэлт амжилттай гүйцэтгэсэн: 9 (2003 оны нэгдүгээр сарын 7-нд Сиэтл Суперсониксийн эсрэг тоглолтод; Лэтрелл Спревелл, Бен Гордон нар ийм амжилт үзүүлсэн).

7 : 

7 * Нэг үед хамгийн олон удаа чөлөөт шидэлт амжилттай гүйцэтгэсэн: 14 (2005 оны арванхоёрдугаар сарын 20-нд Даллас Мавриксийн эсрэг тоглолтын 3-р үед; 6 өөр тоглогч ийм амжилт үзүүлсэн).* Нэг үед хамгийн олон удаа чөлөөт шидэлт гүйцэтгэсэн: 16 (2005 оны арванхоёрдугаар сарын 20-нд Даллас Мавриксийн эсрэг тоглолтын 3-р үед; 6 өөр тоглогч ийм амжилт үзүүлсэн).* 15000 оноо авсан хамгийн залуу тоглогч: (27 нас, 136 хоног)* 20000 оноо авсан хамгийн залуу тоглогч: (29 нас, 122 хоног)* Слэм Данкын хамгийн залуу аварга: (18 нас, 175 хоног) 1997 он.* НБА-гийн шилдэг хамгаалагч багт шалгарсан хамгийн залуу тоглогч: (1999-2000 оны улирал)* Гарааны тавд гарсан хамгийн залуу тоглогч: (18 нас, 158 хоног)

Slide 10: 

Бусад шагнал амжилтууд:* АНУ-ын шигшээ багийн бүрэлдхүүнд орж 2007 оны Америк тивүүдийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль авсан.* 1996 онд Нэйсмитийн нэрэмжит ахлах сургуулийн оны тоглогч